Primer

Арьсны Primer гэж юу вэ?

Primer нь арьсан дээр нимгэн бүрхүүл үүсгэж нүхжилт үүсэхээс аль эсвэл үүссэн нүхжилт томрохоос, арьсанд химийн найрлагатай крем шингэж орохоос, арьсны нүхийг бөглөж арьсыг өвчлүүлэх зэрэг гаднын нөлөөнөөс арьсыг гэмтээх бүхий л хүчин зүйлээс хамгаалдаг гол бүтээгдэхүүний нэг.

Нүүрэнд тань жижиг сажиг үрчлээ, нүхжилт үүссэн бол Primer хэрэглэснээр арьсны нүх сүврүү орон дүүргэж бөглөж арьсыг толигор жигд гадаргуутай болгохоос гадна будалтын тогтцыг сайжруулдаг.

Гадуур үнэтэй хямд маш олон төрлийн Primer-ууд байдаг. Алдартай брэндүүдийн арай үнэтэй Primer нь орц, чанар, арьсан дээр тогтох тогтоц, будалтын тогтцыг хадгалах чадвар зэргээрээ хямд брэндийн Primer-уудаас хэд дахин илүү байдгаараа ялгаатай. Сайн чанарын Primer хэрэглэснээр бүтэн өдрийн турш будгаа нөхөх шаардлагагүй байдаг. Primer сонгохдоо өөрийн арьсны онцлогт тохируулан сонголтоо хийнэ.

Нүхжилт ихтэй, хуурай холимог арьстай бол бидний сайн мэдэх #Porefessional primer нь гоё арьсыг чийгшүүлж, арьсны өнгийг сэргээхийн хажуугаар гол бидний хүсээд байгаа нүхтэхээс сэргийлэх, үүссэн нүхжилтийг багасгах маш гоё primer гаргасан байдаг. #PorefessionalPearlнь бидний мэдэх ногоон савалгаатай primer-аа бодвол илүү чийглэг, бага зэрэг гялалзуулагчтай учраас арьсны өнгийг сэргээж чийгшүүлэх онцлогтой. Хоёр primer нь хоёулаа тусгайлан нүхжилтыг багасгах зорилготой бөгөөд чанар, өгөх үйлчилгээ тал дээр ярих юмгүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих