Шалгалт дөхөөд ирэхээр оюутан сурагчид сандарч, сэтгэл санаа нь тогтворгүйтэж стрессдэх нь элбэг үзэгдэл. “Мидльсэкс” их сургуулийн ажилтнууд шалгалтын өмнө сандарч стресстсэн оюутнуудад туслахаар таван нохойг ажилд авчээ.
Лабрадор үүлдрийн ноход багш нарын туслахаар ажиллах ба оюутан сурагчдыг тайван байж, стрессээс ангижирч улмаар шалгалтад унахаас сэргийлэх юм байна. Тэд өөрсдийн гэсэн ажилчдын үнэмлэхтэй гэнэ.
Уг төслийг анх танилцуулахад өрөөний буланд хэвтэж буй нохой хүүхдүүдийн сурлага, шалгалтаа онц өгөхөд нөлөөлнө гэдэгт хүмүүс төдийлөн итгээгүй ажээ. Гэвч өхөөрдөм төрхтэй, зөөлөн харцтай, маш сайн сургасан хайр татам амьтад хүүхдүүдийн оюун сэтгэхүйн эрүүл мэндэд маш эерэг нөлөө үзүүлсэн байна.
Өнгөрсөн сард Букинхэмийн их сургуулийн дэд канцлер Сир Антони Селдон нохдыг ашиглаж их дээд болон бүрэн дунд боловсролын сургуулиудын оюутан сурагчдын шалгалтын өмнөх стрессийг бууруулсан гэдгийг баталжээ.
Түүний хэлснээр нохдыг ашиглаж эхэлснээр маш түргэн хугацаанд, өгөөжтэй өөрчлөлт гарсан гэлээ. Сурагчид нохойтой хамт байхдаа илүү аюулгүй тайван байдлыг мэдэрч байсан гэжээ. Тиймээс ноход болон бусад тэжээвэр амьтдыг сургалтад ашиглах саналыг дэмжих хэрэгтэй хэмээн боловсролын салбарын мэрэгжилтнүүд үзэж байна.