ineewel zaluujna

Инээх үү, элгээ мэдээрэй

Нэг хүн, Орос айлын гадаа ирээд, орох гэтэл нохой нь дайрчээ.
Тэгэхээр нь: Собака двадцать гэж хашгирав.

Би хоол шингээх гэж пиво, даралт багасахад вино, ихсэхэд нь конъяк, ангинтахад архи уудаг
-Ус уудаггүй юм уу?
-Тийм өвчин ер тусаж байгаагүй юм байна.

Залуу Залхуу хоёрт ердөө л Х үсэгний л ялгаа байна гэнэ дээ. Яг л МАН, МАХН хоёр шиг.

Каратэгийн хар бүстэй дэлхийн аваргаас асууж байна гэнэ дээ:
-Ер нь ямар бүстэй хүн таныг дийлж чадах вэ?
-Ямар ч бүстэй нь барахгүй ээ хө. Харин бүсгүй хүн л магадгүй…

Царайлаг харчууд машиныхаа шилийг теньддэггүй.

Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог. Яг үнэндээ, бүсгүй нь том мээмтэй байх тусам эр хүн өөрөө тэнэгтэж эхэлдэг гэнэ дээ….

Хамгийн тэвчээртэй жолооч:
– Мань чинь уржигдар өглөөнөөс хойш түгжрээ л явж байна доо.

– Та амьдралдаа ямар нэгэн зориг шалгасан эрсдэлтэй үйлдэл хийж байсан уу?
– Хийж байсан. Нэг удаа тооны хичээл дээр гараа өргөж билээ….

Олон салаа хонгилтой агуй дотор хэсэг жуулчид дагуулсан газарчин алхана.
Гүнзгий цооногийн ёроолд хэвтэх баахан араг яснуудийг олж харсан нэг жуулчин:
-Энэ лав галав эртний хоригдлууд байх даа гэхэд нь:
-Үгүй дээ. Газарчинд өгөх мөнгөө хэмнэсэн жуулчид юм шүү дээ гэжээ.

Нэг эр цүү шинэ костюм аваад өмсчихсөн явж байтал дээгүүр нь тагтаа нисч өнгөрөхдөө костюман дээр баачихжээ. Залуу:
-Чи муу бандага өмсөхөд яадаг юм?
Тагтаа:
-Чи тэгээд бандагатайгаа баадаг юм уу ямар тэнэг юм бэ?

Орой. Зурагт үзэж суутал дэлгэцээр аймшгийн царайтай хүн гарч ирэв.
Эхнэр:
-Ээжээ, хэмээн дуу алдав.
Нөхөр:
-Төстэй л юм байна…

Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна гэнэ.
Тоосгыг буруутгав:
-Чамаас л болж энэ байшин нурлаа.
-Би ямар ч хамаагүй ээ, намайг анхнаас нь л хазгай өрсөн
Элсийг буруутгав.
-Чамаас л болж энэ байшин нурсан байна.
-Надад хамаагүй ээ. Намайг зуурсан хэмжээгээр нь л байсан.
Цементийг буруутгав.
-Ерөөсөө чамаас болж энэ байшин нурсан байна.
Цемент:
-Хүүе болиод өгөөрэй. Би тэнд чинь огт байгаагүй шүү гэжээ.

Эмгэн үсээ богиносгож засуулж ирээд өвгөнөөсөө:
-Одоо намайг хар даа, эмгэн гэж хэлэхээргүй байгаа биз?
-Тийм байна, өвгөн гэж хэлэхээр болж…

-Ёоо дахиад Парис явмаар санагдчихлаа
-Чи Парис явж байсан юм уу?
-Үгүй ээ, урд нь бас Парис явмаар санагдаад байсан юм.

Нэг машинтай залуу болжмор дайрав. Залуу болжмор хараахан үхээгүй болохоор, эмчлээд гэртээ аваачин торонд хийчихжээ. Болжмор сэрээд
-Өө новш гэж тэр бачкаг мөргөж унагаад шоронд шаацан байна ш дээ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих