2-3 настай бол 9-10 удаа
3-4 настай бол 6-7 удаа
4-5 настай бол 5-7 удаа
5-6 настай бол 4 удаа дунджаар цочир уурлах нь хөгжлийн хэвийн үе шат гэж үздэг. Хүүхэд 4 хүртэлх насанд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй байдаг тул уураа шууд илэрхийлдэг. Шууд илэрхийлэх нь ч зөв.
- Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашдын биеэ хянах үйлд нь чухал нөлөөтэй. Хүүхэд уурлах, бухимдах, аашлах нь дундаж тооноос их бол:
- Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)
- Орчин нь солигдох болон гэр бүлд шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав, ээж)
- Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой хэрнээ цочмог ууртай болдог)
- Хүүхдэдээ өдөр бүр 20 минут ЧАНАРТАЙ цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх, түүнийг сонсох)
- Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м. Боломжгүй бол заавал хөдөө, хол байх албагүй шүү дээ)
- Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань оролдоод байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байж болох магадлал 80% байдаг)