Хүүхдийн мөрөөдлийн ертөнцийг гэрэл зургаар дүрслэн харуулж чадсан ээжийг Ивона Подласинска гэдэг. Тэрээр олон шөнийн нойроо хугаслан хоёр бяцхан үрийнхээ зургийг сарны гэрэлд авч чаджээ.
Ивона “La Luna”, “Polar Express” зэрэг анимэйшн киноноос санаа аван зургууддаа үлгэрийн сэдэвтэй тайлбар өгөх дуртай болсон гэнэ.
Тийм ч үнэтэй биш аппарат болон эцэг эхийнхээ аналог дуранг ашиглан маш их хичээл зүтгэл гаргаж маш олон зураг авч туршлагажсаны дараа л тэрээр хэрэгслүүдээ сайжруулах боломжтой болжээ.
ФОТО: ээжийн “шидэт” зургуудыг сонирхуулъя.