1. Хэлний сунгалт
Ач тус: энэ дасгалыг хийх чамайг тийм ч дур булаам харагдуулахгүй ч нүдний орчмын арьсаа сэргээхэд тусална.
Хийх аргачлал: Нүдээ том нээгээд дээшээ хараарай. Амаа ангайгаад хэлээ эрүү рүүгээ чиглүүлэн аль болох том гаргаарай. Энэ байрлалд 10 секунд байгаад хэсэг амарсны дараа ахин давтаарай.
2. “V”
Ач тус: энэхүү дасгал нь духан дээрх ба нүдний орчмын арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхэд тусална, мөн доод зовхины хаван болон «уутанцарыг» багасгана.
Хийх аргачлал: хоёр гарынхаа долоовор хуруу болон дунд хуруугаа дэлгээд латин “V” үсэг хэлбэрт оруулаарай. Дунд хурууныхаа өндгөөр хөмсөгний дотор буланг, долоовор хурууны өндгөөр гадна буланг дараарай. Нүдээ дээш харж доод зовхио өргөөрэй. Дараа нь биеэ сул тавина. 6 удаа давтаж хийнэ.
3. Хамрыг хэлбэржүүлэх
Ач тус: нүүрний хамар хэсгийн булчинг чангаруулж уян хатан байдлаа алдахаас сэргийлнэ.
Хийх аргачлал: долоовор хурууны үзүүрээр хамрын хоёр самсаан дээр дарна. Дарах үед хамраа сартайлгаж чангална. Дасгалыг хэд хэдэн удаа давтана.
4. Загасны царай
Ач тус: энэ дасгал сэтгэл хөдлөлийн үрчлээг багасгадаг ба доод эрүү хэсгийн арьсны уян хатан чанарыг сэргээдэг.
Хийх аргачлал: хацраа дотогш татаад, уруулаа «загасны царай» мэт хэлбэрт оруулаад инээмсэглэхийг хичээгээрэй.
5. Тэнгэрийн үнсэлт
Ач тус: хүзүү орчмын үрчлээг багасгаж арьсыг чангаруулахын зэрэгцээ эрүүний булчинг чангаруулна.
Хийх аргачлал: толгойгоо арагш гэдийлгээд хүзүүгээ дээшээ татаарай. Уруулаа агаарын үнсэлт явуулж буй мэт цорвойлгоорой. Дасгалыг хэд хэдэн удаа давтана.