Шинэ! Хосолсон үйлчилгээтэй залуужуулах тос!
Эмэгтэй та залуужихаас гадна таны найз хүүхнүүд атаархсандаа ярвайж үрчлээтнэ!
Тамхины дэлгүүрт: Энд тaмхи татахгүй шүү
-Зарж байгаа юм бол татахад яагаад болохгүй гэж ?
-Та аптект бэлгэвч авчаад, тэндээ хэрэглэдэг үү бас айн?
Супермаркетад
Худалдагч: Уучлаарай эгчээ таны нохой… !
Үйлчлүүлэгч: Хаана ямар нохой?? Аан. Миний Лили юу. Яасан гэж?
Худалдагч: Таны нохой лангуун дээрх алим долоогоод байна.
Үйлчлүүлэгч: Яаж байгаа юм бэ Лили минь. Болохгүй ш дээ. Би чамайг угаагаагүй алим долоож болохгүй гэж зөндөө хэлдэг шт…
Нэгэн том компаний эзэнд цагдаа нар нэгжлэг хийгээд тооны машин олжээ.
– Энэ юу вэ?
– Тооны машин.
Дахиад нэгжтэл автомат буу гарав.
– Энэ юу вэ?
– Бас тооны машин.
– Юу гэсэн үг вэ?
– Эхнийхээр нь урьдчилсан тооцоогоо, дараагийнхаар нь эцсийн тооцоогоо боддог юм аа.
Зарим хүний голдог унаа автобус
Зарим хүний гол унаа автобус
Эмэгтэйчүүд их зальтай Оймсоо олохгүй болохоороо дотуур хувцастайгаа холбож оёод тэрийгээ трико гээд нэрлэчихсэн байгаа юм даа.
Нэг эр алим идэнгээ үрийг нь ухаж гаргаад халаасандаа хийх юм гэнэ. Найз нь харчхаад ихэд гайхаж:
– Чи энэ алимны үрийг халаасалж яах гэж байгаа юм бэ?
– Энэ үрнүүд чинь ухаан нэмдэг юм байхгүй юу. Хурааж байгаад зарчихдаг юм…
-Тэгвэл надад нэгийг зарчих
-Тэг л дээ, ширхэг нь 500…
Найз нь 500-гаар нэг үр авч идсэнээ:
-Бодоод байсан чинь 500-гаар би нэг кило алим аваад идчих л байсан байна ш дээ…
– За тэр харав уу? Шууд л ухаан нэмж байна ш дээ…
– Нээрээ тийм байна ш дээ… Ахиад арван үр нэмчих…
“Найз охинтойгоо яг 1024 өдөр болоод салсан. Бүхэл бүтэн 1 гигабайт амьдрал үргүй өнгөрөөсөн байна шүү…
Шинэ гутал аваад. Эхний долоо хоног жоохон холгож магадгүй шүү гэхлээр нь би эхний долоо хоногт нь өмссөнгүй
Онигоог Кадр Энхбаатар