Нийгмийн сүлжээнд өөрийн хувь хүн болоод, зовлон бэрхшээлтэй амьдралынхаа талаар бичлэг хийснээр олны танил болсон залуу бол О.Осоржамаа. Тэрээр хэдхэн өдрийн өмнө нэг хашаанд байдаг хүмүүстээ зодуулсан тухайгаа ярьж уйлсан байдаг. Уг үйл явдлын дараа нэр бүхий хоёр иргэн О.Осоржамаад эхийн сэтгэлээр хандаж байна хэмээгээд байртай болгох аян эхлүүлсэн юм.
Ингэхдээ тэрээр “Осоржамаагийн уйлаад зовлонгоо ярьж буй бичлэгийг бараг 10 мянган хүн үзэж байна. 10 мянган хүн тус бүр 10 мянган төгрөг хандивлахад 100 сая төгрөг цуглана. Осоржамаагаа байртай болгочих уу? … Сэтгэл нь дэвтэг. Амьдрах гээд мэрийж байгаа юм, эвий. Бас Кэндигээ өгч болно шүү. 555 -руу CANDY гэж бичээд хэд байгааг нь шалгаад дараа нь 99020352 гээд зай аваад CANDY-нийхээ тоог бичээд 555 -руу илгээнэ.
Дансны дугаар: 5041337860
Данс эзэмшигч: Самбуугийн Нямсүрэн” гэсэн.
Гэвч тэд Осоржамаагийн хүсэлтээр уг хандивын аяныг зогсоож, одоогоор хандив шилжүүлсэн иргэдийн данс руу буцаан мөнгийг нь хийхээр ажиллаж байгаа аж.
Хандив цуцлагдсан шалтгааныг тэд “Осоржамаагийн шийдвэрийг хvндлэн vзэж, ойлгож буйгаа дахин тодорхойлоё.
Осоржамаа олон нийтийн анхаарлын тевд амьдардаг залуу хvvхэд билээ. Тvvнд янз бvрийн дарамт, нелее, ятгалга, зевлегее ирдэгийг ойлгож байгаа тул тvvний шийдвэрээ еерчилснийг хvндэтгэн vзэж байна” хэмээн тайлбарлав.