harry01-696x365

Ханхүү Харри Их Британид “Fortnite”-ийг хориглохыг шаардав

Их Британийн ханхүү Харри улсынхаа нутаг дэвсгэрт онлайн тоглоом болох “Fortnite”-ийг хориглохыг шаардлаа. Түүний өгүүлснээр бол энэ тоглоом нь хүмүүсийг донтуулахаас өөр ямар ч ашиг тусгүй эд ажээ. Эцэг эх нь хүүхдүүдээ бүрэн хянаж чадахгүй байгаа үед энэхүү тоглоом хүүхдүүдэд хор уршиг тарьж болзошгүй гэж тэрбээр үзсэн байна. Ханхүү тусгай сэтгэлзүйчидтэй уулзан судалгаа явуулсны эцэст ийм үзэл бодолд хүрсэн гэнэ.

Тоглоомыг хориглох ёстой. Гэртээ ийм тоглоом тоглосноор хүнд ямар ашиг байна вэ? Энэ тоглоом бол хүнийг дасгаж, донтуулж, байнга дэлгэцийн өмнө барьж байхад л зориулсан. Өөр ямар ч ашиг тусгүй” хэмээн ханхүү Харри өгүүлжээ.

“Fortnite” тоглоом 2017 оны долдугаар сард анх дэлгэрч, өнгөрсөн сард нийт 250 сая хэрэглэгч бүртгүүлэн, тоглож байна гэсэн тооцоо гарсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих