20110617_zaf_x99_348

Тоггүй удсан шоронгоос 60 хоригдол оргожээ

Венесуэлийн Нуэва-Эспарта мужийн шоронгоос 60 хоригдол оргосон талаар “El Nacional” мэдээлжээ. Тэд зэвсэг хулгайлан авч явж чадсан байна. Орголтын үеэр шоронгийн хоёр ажилтан шархаджээ.

Улс төрийн байдал нь тогтворгүй болж, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа Венесуэлд нөхцөл байдал хүнд байгаа билээ. Тус улсын эрчим хүчний систем удаа дараа дайралтад өртсөнийг эрх баригчид АНУ-ын гар хөл болсон хүмүүсийн үйлдэл гэж буруутгасан.

Венесуэлийн хямралын цаана АНУ-ын явуулга байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро үздэг юм. Тэд нэг жилийн турш эрчим хүчний асуудалтай байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих