Рожир Алварадо гэх 23 настай залуу алдарт дуучин Тайлор Свифтийн гэр лүү нууцаар нэвтэрч байхдаа баригджээ. Тэр үед Свифт гэртээ байгаагүй байсан байна.
Тэрээр дуучны гэрт орохын тулд шат тавиад, улмаар цонхыг хагалан дотогш нэвтэрсэн гэнэ. Мөн дуучны унтлаганы өрөө, ариун цэврийн өрөө болон хувцасны өрөөнд нэвтэрсэн болохыг хяналтын камерын тусламжтай тогтоосон аж. Түүнийг бээлий, маск зүүгээд хашаанд явж байхад нь баривчилсан юм.
Түүний машинаас хутга, олс олдсон ба түүнийг дуучныг хулгайлах зорилготой байсан хэмээн буруутгасан байна. Манхэттен хотын шүүх түүнд дөрвөн жилийн ял оноосон гэнэ.
Дуучны гэрт хагас жилийн өмнө мөн нэг залуу нэвтрэхийг завдаж байжээ. Шүүх түүнд 10 сарын тэнэсэн харгалзах ялаар шийтгэж байсан юм.