thai00

Тайландын Хаан генералтайгаа гэрлэжээ

Тайландын Хаан 66 настай Маха Вачиралонгкорн буюу Рама X 40 настай генерал Сутхидатай гэрлэжээ. Хааны ирээдүйн нь хань нь түүний хувийн хамгаалалтыг хариуцсан 40 настай, генералтай цолтой юм байна.

Сутхида өмнө нь Thai Airways агаарын зорчигч тээврийн компанид онгоцы үйлчлэгчээр ажиллаж байсан намтартай гэнэ. Тайландын Хааныг генералтайгаа гэрлэж магадгүй гэсэн цуу хэдэн сарын өмнөөс тарсан ч өдий хүртэл няцаасаар ирсэн юм. Тайландын Хаан өмнө нь гурвантаа гэрлэсэн бөгөөд долоон хүүхэдтэй ажээ.

Маха Вачирлонгкорн нь энэ сарын 4-6-нд албан ёсоор Хаан ширээнд суух ёслол үйлдэх бөгөөд  Рама Х нэрийг авах юм. Харин түүний гэргий Сутхида Хатан хаан гэж нэрлэгдэх юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих