1. Насанд хүрсэн хүн нийт 206 ястай байдаг бол хүүхэд 300 ястай төрдөг.
2. Нярай хүүхдүүд төрөөд 7 хоногийн дараа ээжийнхээ, 14 хоногийн дараа аавынхаа хоолойг ялгаж сурдаг.
3. 2000 хүүхэд тутмын нэг нь шүд нь ургачихсан төрдөг.
4. Охид хөвгүүдээс илүү хэвлийдээ удаан байх дуртай. Эрт төрөлтийн ихэнх хувь нь хөвгүүд байдаг.
5. Ихрүүд хамгийн бага төрдөг улс бол Япон.
6. Хүүхэд анх төрөхдөө төрөлхийн усанд сэлэх болон амьсгаагаа барих чадвартай төрдөг боловч долоо хоногийн дараа энэ нь мартагддаг.
7. Нярайн ходоодны хэмжээ 88,7мл байдаг. Тийм учраас сүүгээ хөхөөд хэт ихэдсэн үед гулгиж гаргадаг.
8.Хүүхдийн нүд анх хэвлийд бүрэлдэхдээ цэнхэр эсвэл цэнхэр саарал өнгөтэй байдаг. Харин жирэмсний сүүлийн сард нүдний өнгө нь өөрчлөгддөг.
9.Хэвлий дэх нярай ээж нь дуртай дуугаа сонсож байх үед хамгийн их идэвхитэй байдаг. Тэд хөгжмийг сонсох ямар ч боломжгүй боловч ээжийнхээ сэтгэл хөдлөлөөс л тэр мэдрэмжийг нь авдаг байна.
10. Нярайн анх төрөхөд байсан үс 3 сарын дараа бүрэн унаж, шинэ үсээр солигдсон байдаг.