pregnantnurses

Жирэмслэлт халдварладаг гэдгийн нэгэн жишээ

АНУ-ын Портланд дахь Мэйн төв эмнэлгийн төрөх тасгийн 9 сувилагч жирэмсэн болсон сонирхолтой тохиолдол гарчээ. Тэдний төрөх хугацаа ирэх 4-7 сард болох гэнэ.

Энэхүү мэдээллийг тус эмнэлгээс өнгөрсөн даваа гарагт /2019.03.25/ олон нийтийн сүлжээгээр түгээн тэдэнд баяр хүргэсэн байна. 9 ээжийн 8 нь жирэмсэн зургаа олонд дэлгэсэн бөгөөд хүмүүс янз бүрийн сэтгэгдэл илгээж байжээ. Тухайлбал зун энэ тасгийн ажиллах хүчинд зарим хүн санаа зовж буйгаа илэрхийлсэн бол эмнэлгийн зүгээс “Санаа зовох хэрэггүй. Бидэнд төлөвлөгөө бий” хэмээн хариулсан байна.

Бие давхар сувилагчдын нэг Аманда Спеар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ажилдаа ирээд надтай ижилхэн жирэмсэн хүмүүс байгааг харж ижил туршлагаа хуваалцана гэдэг үнэхээр сайхан” гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих