Улаанбаатар хотын их, дээд сургуулиудад суралцаж буй Баянхонгор аймгийн 20 оюутан УИХ-ын гишүүн асан Д.Ганбатын нэрэмжит тэтгэлэгийг гардан аваад байна.
Энэхүү тэтгэлгийг 2012 оноос зөвхөн Баянхонгор аймгийн оюутнуудад олгож буй юм. Оюуны хөрөнгө оруулалт нь улс орноо хөгжүүлэх хамгийн зөв алхам хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн асан Д.Ганбат онцлоод, цаашдаа жил бүр 1000 оюутанд тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөж буйгаа дурдлаа. Тэрбээр, “Монгол Улсын ирээдүйн иргэд мэргэжилтэй, ажилтай байхын үндэс суурь нь боловсрол. Тэтгэлэг авч байгаа оюутнууд сургуулиа амжилттай төгсөн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.