drinking_tass_4224815_b

Архи ууя гэсэн өвөрмөц хэллэг

Хүзүүн дээрээ хуруугаараа цохих нь согтууруулах ундаа ууя гэсэн утгатай бѳгѳѳд гарын энэ хѳдѳлгѳѳн гарсан түүх нь ихэд сонирхолтой. ЗХУ-ын үед нэгэн бяцхан тосгонд Петр Телушкин хэмээх согтууруулах ундаанд ихээхэн дуртай нэгэн эр байжээ. Тэрээр үргэлж архи уудаг байв. Түүний мөнгө дуусахад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг байлаа. Тосгоны захирагч түүний энэ үйлдэлд аргаа барсандаа өдөрт шил архи үнэгүй уугаад гэртээ харьж байхыг зөвшилцөж чадсан байна. Архи үнэгүй ууж болох зөвшөөрлийн бичиг өгсөн байна.  Тэрээр энэ бичгийг үзүүлээд хүссэн үедээ согтууруулах ундаа уух боломжтой байжээ.
Харамсалтайн Петр согтсон үедээ энэ бичгээ үргэлж алга болгодог байсан учир түүний хүзүүний баруун талд тэмдэг тавьжээ. Ингээд тэрээр уух зүйл авахдаа хүзүүн дээрх онцгой тэмдгээ гараараа заан үзүүлдэг байжээ. Энэ үйлдэл яваандаа хүзүүн дээрээ цохих нь ууя гэсэн үгтэй адил ойлгогддог болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих