2B27FB5500000578-3187808-Killer_Documentary_photographer_David_Chancellor_spent_seven_yea-m-33_1438946207914

Амьтад хүнээс хариугаа авчээ

Муу үйл модон улбаатай гэдэг монгол үг бий. Тэгвэл Африк тивдч энэ үг үйлчилдэг ажээ. Өмнөд Африкийн Крюгер Үндэсний дархан цаазат газарт өнгөрсөн долоо хоногт хулгайгаар хирс агнахаар нэвтэрсэн этгээдэд эмгэнэлт явдал тохиолдсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн хууль бусаар ан хийдэг таван залуу хирс агнахаар Африкийн Крюгер бүс рүү нэвтэрч оржээ. Крюгер бол Үндэсний дархан цаазат газар юм. Тийшээ байгаль хамгаалагчид мэдэгдүүлэхгүй орохын тулд хойд хэсгээс уул даван алхаж орж иржээ.

Тэднийг хирс агнахаар байрлалаа эзлэн хэвтэж байх зуур хэдэн бээрийн  цаана заан арслан хоёрын тулаан болж байв. Тэд ч тэднийг тоолгүй гол ангаа хүлээсээр байлаа. Нэг мэдэхнээ арслангийн сүрэг зааныг туусаар тэдний зүгт авч иржээ. Тэд босч зугтаасан боловч заан хөлд нэг хүн нь өртжээ. Бусад дөрвөн залууг ойн хамгаалагчид барьсан байна.

Арслан зааныг хөөхөө больж бэртсэн хүнийг өгөөш болгосон байна. Сүүлийн жилүүдэд хирсийг хулгайгаар агнах явдал буурч байгаа гэнэ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 8,000 гаруй хирс хулгайн анчдын олз болсон байна. 2013-2017 онд хамгийн эрчимтэй хядагдаж, жилд дунджаар 1,000 гаруй хирс агнагдаж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих