~Инээдэм амьдралд өнгө нэмнэ…~
Сүүлийн үед их бодох боллоо: Амьдралын утга учир юу юм бэ? Ухамсар анхдагч байж чадах уу?
– 00-д хэн философийн ном авчраад тавьчихсан юм бол?
Шүүр унадаг аниагаас хүүхэд:
– Та яагаад шүүр унадаг юм бэ?
– Тоос сорогч үнэтэй шд
***
– Өчигдөр шөнө үл хөдлөх хөрөнгөтэй болдог байна шд
– Юу гэсэн үг үү?
– Машины минь дөрвөн дугуйг тайлаад явчихаж.
***
– Охин минь, чи яагаад наад залуутайгаа уулзаад байдаг юм бэ? Наадах чинь ямар ч мөнгөгүй юм байна билээ шдээ
– Байгаа. Би өчигдөрхөн 20 мянгыг өгсөн
***
– Эрэгтэй, эмэгтэй хуний хөл ямар ялгаатай байдаг юм бэ?
– Хөл ч нэг их ялгаа байхгүй байх оо. Харин хөлийнх нь хооронд л ялгаа бий.
***
– Тэнэг хүний сонирхлыг яаж өдөөдгийг мэдэх үү?
– Yгүй. Яаж?
– Маргааш хэлье
– Ээ хэлчих л дээ…
***
Эхнэр нь нөхөртөө:
– Би чамаас салаад явлаа!
– Би хамт явъя
***
Аав нь амттан авраад, 4 хүүхэддээ:
– Ээжийн үгэнд дандаа орж, хэлснийг нь сайн биелүүлдэг нь энэ амттанг авна. Хэнд өгөх үү?
– Танд!
***
– За 1-р сарын 1-ээс яг Gym-д явж эхэлнээ!
– 1-нд ажилахгүй шд
– Ээ! Яг явах гэхээр л хаалттай, өмнө нь бас яг ингэсэн. Болихоос…
***
Эцэг эхийн хуралд явах гэж буй ээждээ жаалхүү:
– Ээжээ хамгийн гол нь хэнд ч битгий итгээрэй!
***
Эр хүн яг ханиадны вирус шиг. Хөнгөмсөг хувцаслах тусам ирээд наалдчих магадлал өндөр.
***
Монголд цагаа барьдаг хүн даардаг.
2 найз ярина.
– Бурхан эмэгтэй бол яана!
– Тэгвэл би тамд унаад зогсохгүй, яагаад тамд унаснаа хэзээ ч мэдэж чадахгүй өнгөрнө.
***
Барилгын даамал ажилчинаа:
– Та яагаад өрлөг өрөхгүй байна?
– Өчигдөр жаахан уучихсан чинь гар салганаад
– Тэгвэл явж элс шигш