Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал дээр суугаад, хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад,
Хэрээ, хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
Би далдагнаж байна.
Би хамт далдагнаж болох уу?
Тэг гэж гэжээ. Жолоодлогын бүхээгт зүггүйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай
Та хоёр юу хийгээд байгаа юм бэ?
Бид хоёр далдагнаж байна гэв. Баавгай ихэд сонирхон,
Би цуг далдагная гэхэд,
Тэг тэг гэжээ. Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож, бүх товчлуурыг нь дараад, мушгихыг нь мушгиад далдагнаж өгчээ. Удалгүй онгоц сүйрэх болоход баавгай, туулай хоёр сандран
Яанаа, яах вэ? гэхэд хэрээ
Та хоёр нисч чадах уу?
Үгүй
Тэгвэл яах гэж далдагнасан юм бэ? гээд нисэн одов.
Энийг уншихаар инээд хүрэхээс гадна өнөөгийн Монголын нийгэмтэй төстэй ч юм шиг. Хэдэн хэрээтэй. Нөгөөдүүл нь хамаг л асуудалтай бүхнийг зохион байгуулах юм. Энэ ч даргыг устга, тэр ч төслийг зогсоо, энийг дампууруул, үүнийг ч шатаа гээд л. Дэмий л товчлууруудыг дарж, мушгихыг нь мушгиж сууна. Удахгүй онгоц сүйрэх вий дээ.