Америкын “Ankole-Watusi” үүлдрийн үхэр нь дэлхийн хамгийн том эвэртэй үүлдэр юм. Үүгээрээ Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн.
Энэ үхрийн гол онцлог нь эвэрний урт нь 2.4 м, тойргийн урт нь 70 см хүрдэг. Амьдын жин нь бусад үхрүүдтэй харьцуулахад тийм ч том биш 410-730 кг жин татдаг. Африкийн Саванна зэрэг өвст тал газар амьдарьдаг. Руанда, Брунди улсын Тутси үндэстнүүд үржүүлдгийг нь Ватуси, Уганда улсад байдаг үүлдрийг нь Анколе хэмээн нэрлэдэг Сангаа үүлдрийн нэг төрөл юм.
Анколе үүлдэр нь ус болоод өвс тэжээлийн хомсдол, чанар муутай өвс тэжээл хэрэглэдэгээс болоод цөөрч одоо зөвхөн Африкийн төв хэсэгт үлдсэн байна. Тиймээс Европ, Австрали, Өмнөд Африк, Америкт түүнийг өсгөн үржүүлж эхлээд байгаа юм гэнэ.