mongol-kazakhstan

САЙН МЭДЭЭ: Казахстаны талаас жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айчлалын үеэр Монгол, Казахстаны боловсролын салбарын хамтын ажиллагааны хоёр баримт бичигт гарын үсэг зурагдлаа.

Казахстаны талтай олон жилийн турш хийгдэж байсан яриа, хэлэлцээний үр дүнд “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нур-Султан хотноо байгууллаа.

Мөн 2008 онд байгуулсан хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Казахстаны талаас манай улсад жил бүр 5 сургалтын тэтгэлэг олгож байсан бол дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг байгуулан Казахстаны талаас жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгож байхаар боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих