David-Beckham

Дэвид Бекхэмийн нүдэн дээр хөшөөг нь нурааж тогложээ

Английн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хөл бөмбөгийн замналаа өндөрлүүлэхийн өмнө Америкын “Лос Анжелес Галакси” багт тоглож байсан билээ. Тийм ч учраас 2019 оны гуравдугаар сард Дэвид Бекхэмийн хөшөөг тэр хотод босгосон билээ.

Тэгвэл “Лос Анжелес Галакси” багийн удирдлагууд мөн хөтлөгч Жэймс Кордентой хамтран хуурамч хөшөөг босгож Бекхэмээр тоглосон байна. Хуурамч хөшөөг хийхдээ хөлбөмбөгчинтэй ямар ч төсгүй, хэлбэр галбир маш муухайгаар дүрсэлжээ. Үүний дараа Бекхэмийг дуудан хөшөөг нь өөрт танилцуулах ёслол хийв. Бекхэм хөшөөг хараад хэлэх ч үггүй болж бухимдсан байна.

Үүний дараа хөшөөг зөөх гэж байгаад нүдэн дээр нь нураажээ. Эцэст нь энэ бүхэн жүжигчилсэн тоглолт байсныг Бекхэм ойлгосон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих