Дорноговь болон Төв аймгуудын иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн даатгалын байгууллагуудын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-ний хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар зардлын төлбөрийн нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтнүүд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар тус аймгуудын эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгана.
Мөн Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн дахь эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгнө.
Энэхүү шалгалтыг 2019 оны 11 сарын 4-нөөс 14-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд гүйцэтгэнэ.
Энэхүү шалгалтыг хяналт шалгалтыг хийснээр иргэд даатгуулагчдад үзүүлж байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээ чанартай хүртээмжтэйгээр иргэд даатгуулагчдад хүрэх юм.