elegnii em

Элэгний эм

Бүсгүй нялх үрдээ:
-Чи ч жаргаж байнаа, сэрээд хооллочихоод тоглож байгаад, баачихаад унтана…
Нөхөр жорлонгоос
-Амралтын өдөр юм чинь яадаг юм бэ!

***

Залуу хос зугаалж яваад хоолны газрын урдуур өнгөрчээ.
Бүсгүй : – Ямар сайхан хоол үнэртэж байна аа?
Залуу : -Тэгвэл дахиад нэг тойрох уу?

***

-Эмчээ, миний бөгсөнд нэг сонин гацчихлаа…
-Үнэн үү?
-Үгүй ээ, Шар мэдээ…

***

Юу хийж байна?
-Нийгэмд тустай юм хийж байна
-Юу?
-Хэнд ч саад болохгүй хэвтэж байна

***

Нэгдүгээр ангийн охиноос багш нь асууж байна.
-Нар аль зүгээс манддаг вэ? За багш нь чамаас маш хялбархан асуулт асуулаа шүү, Миний охин шууд хариулчих. Охин бодно.
-Чи чинь арай мэдэхгүй байгаа юм биш биз? 3 настай хүүхэд ч хариулна даа.
-Багшаа, заавал үнэн зөвөөр нь хариулах ёстой юу?
-Чадаж л байвал тэгэлгүй яах вэ.
-За тэгвэл нар манддаг ч үгүй, шингэдэг ч үгүй. Дэлхий эргэдэг юм даа, багш минь.

***

Энэ дэлхий дээр ямар залуу хамгийн аз жаргалтай байсан бэ?
– Адам, түүнд хадам байгаагүй

***

Тооны хичээл. Багш нь самбарт 3:3 гэж бичив.
– За энэ юу гэсэн үг вэ?
– Гурав гурваар тэнцлээ гэсэн үг.

***

– Чи хайр даахгүй юмаа
– Эмч намайг хүнд юм битгий өргөөрэй гэсэн

***

Эхнэр нь:
-Би өнөөдрөөс хийсэн бүх ажилдаа хөлс авна. Хоол хийх 10’0, гэр цэвэрлэх 15’0, хувцас угаах 20’0, секс 30’0 гэжээ.
Унтахын өмнө нөхөр халаасаа ухаж, ухаж 20’0 олоод,
-Өө хүрэхгүй нь” гээд унтаад өгчээ.
Шөнө дунд эхнэр нь босч цүнхээ ухаж байхыг хараад, нөхөр нь:
-Чи юугаа хайгаад байна? гэвэл
– Чамд 10 мянгыг зээлдэг юм уу гээд л…

***

Туулай зарааг тэвэрчээ. Өвдөлтгүй хайр гэж байхгүй юм даа

-Нэг шил архи авъя
-Залуу та цагаа хар даа? Шөнийн 12 цагаас хойш архи зарахгүй
-Би наад архийг чинь авахын тулд цагаа зарчихаад ирж байна…

***

Багш
За 8 жил Орос хэл узлээ. Чи “Загас” гэдгийг л оросоор хэлчих. Тэгвэл багш нь “В” тавилаа.
Сурагч:
– мммимми..,., ШПРОТЫ

***

Нэгэн даруухан залуу найзуудынхаа дэргэд найз бүсгүйтэйгээ утсаар ярьж байна.
– Адилхаан адилхан, ижилхээн ижилхэн…
Найз бүсгүй нь хайртай шүү, санаж байна гэсэн байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих