ineedem-amidrald-ongo-nemne

Онигоог бусдад ярьж өгөхгүй байна гэдэг нүгэл юм шүү!

~Та инээхгүй ч байсан болно , гэхдээ онигоог бусдад ярьж өгөхгүй байна гэдэг нүгэл юм шүү!~

Ойд ээлжит сонгууль явагдаж туулай цагдаа болов. Туулай ч тэр даруй ажилдаа орж үнэгт зарга үүсгэв:
– Чи энэ үнэтэй шуба хаанаас олж авснаа хэл.
– Үгүй энэ чинь миний өөрийн л арьс ш дээ
– Битгий худлаа яриад бай гээд мөрдөнд хийчихэв. Гэтэл тун удалгүй галуу хүзүүгээ унжуулан орж ирэхэд үнэг түүнээс:
– Галуу чи ямар хэрэг тарьчихаад ороод ирэв?
– Туулай намайг ямар мөнгөөр жил бүр гадаадад явж амардаг юм гээд …

***

Монгол гэр хэдэн уньтай байдаг билээ? 3 билүү? 5 билүү?

– Нэг сургалтын тэтгэлэгт багтчих санаатай анкет бөглөөд явуулчихлаа.
– Тэгээд анкет дээрээ юу гэж бичсэн?
Нас: Сэтгэлээрээ ямагт 20-той.
Хүйс: Бөөрөнхий.. дээр нь цоолоод ээмэг зүүчихсэн
Нийгмийн гарал: Чингис хааны л нэг удмынх байх ёстой.
Боловсрол: Сурахад хэзээ ч оройтохгүй гэдэгтэй санал нийлдэг.
Гэр бүлийн байдал: Хааяа хэрүүлтэй.
Сонирхол: Санасан болгон руугаа сарваганадаг.
Ажлын туршлага: Хийж ч, хийдүүлж ч явлаа.
Хэлний мэдлэг: Төв халх энд Арго англиш
Ачаалал даах чадвар: 1 дор 6 грүүшигний ард бол гарна.
Нийгмийн хүрээлэл: FB-д 700 найз, twitter-т 3000 дагагчтай.
Авьяас: Арван хурууны чаатчин
Дуртай өнгө: Шар хүрэн. Гэрийн шаахайны минь улан доор зуурдаар амь тавьсан хөөрхий жоомнуудыг санагдуулдаг юм (нулимс унагав)
Цагаан хоолтон эсэх: Махтай бол ямар ч яахав.
Мөрддөг зарчим: Залхуурснаас болж үхсэн хүн байхгүй.
Бүтээлийн жагсаалт: Сод бүтээл амар төрдөггүй.
Хүсэл тэмүүлэл: Баахан мөнгөтэй болох.
Ирээдүйн төлөвлөгөө: Тэр мөнгөөрөө хөдөө явах.
Сургалтаас хүсч буй үр дүн: Намтраа баяжуулах

***

Зарим утасны цэнэг зарим хүмүүсийн үерхлээс ч удаан юм…

***

Паркт залуу мини-юпка өмссөн найз охиндоо:
– Савлуур дээр битгий тоглоорой. Дотоож чинь харагдана шүү гэж байхад чи яагаад суучихав?
– Харагдахгүй ээ. Би дотоожгүй гэх нь тэр

***

Чалчаа хүүхэн далайн эрэг дээр амраад ирэхэд хэл нь борлочихсон байдаг.

***

Чихэвчээр хөгжим сонсоод гэрээ цэвэрлэсэн юм л даа.Тэгтэл тоосоо соруулж дууссаныхаа дараа л тоос сорогчоо асаагаагүйгээ мэдлээ шдээ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих