aminii-oron-suuts

Амины орон сууц барихдаа, хэд хэдэн зүйлсэд АНХААР!

    Жилийн аль ч улиралд тохь тухтай амьдрах амины орон сууц барихаар төлөвлөж байна уу? Байшин орон сууцаа барихын өмнө зөв төлөвлөлт, ухаалаг сонголт хийхийг зөвлөж байна. Өөрийн хүссэн байшин, орон сууцаа барихын өмнө сайн бодож хамгийн наана хар зургийг өөрөө зураарай.

Анхаарах хэрэгтэй зүйлс:

Хөрс
Хөрсний онцлогоос хамаарч та бидний барих амины орон сууцны суурийн чанар шалтгаалах юм. Барилгын суурийн чанар хэр сайн байгаагаас тухайн барилгын нас шууд хамаардаг. Улирлын онцлогоос хамаарч хөрс хөлдөж овойх, суулт өгөх гээд сөрөг үр дагаварууд үүсгэдэг. Хэрвээ таны сонгосон газар шаварлаг, элсэрхэг хөрстэй бол өвөлдөө овойж хөлддөг байна. Хөрсний төрлөө тогтоохгүйгээр сууриа цутгах нь барилгын чанарт муугаар нөлөөлөөд зогсохгүй, дараа дахин хийхээс эхлээд эдийн засгийн хувьд хохиролтой гэдгийг анхаараарай.

Барилгын материал чанар
Амины орон сууцанд хэрэглэх материалын гарал үүсэл нь тодорхой, холбогдох стандартын шаардлагад нийцсэн ашиглах заавартай байх нь чухал. Гадна болон дотор заслын хувьд хүссэнээрээ сонголтыг хийж болох ч хана, дээврийг сайтар анхаарч, чанартай материал авах нь чухал. Иймээс та өөрийнхөө мэдрэмж, сонголтонд тулгуурлан шийдвэр гаргахаас гадна буух эзэнтэй баталгаатай материал авахыг зөвлөж байна.

Дээвэр
Байшингийн чухал хэсэг нь мэдээж дээвэр. Дээвэр нь барилгыг гадны нөлөөлөөс хамгаалах, дуу дулаан тусгаарлах, барилгын дотоод дулааныг алдахгүй байх гол үүрэгтэй, барилгын үндсэн бүтэцийн угсралтын дараа хамгийн эхлэж гүйцэтгэх шаардлагатай үндсэн ажилуудын нэг байдаг байна. Мөн дээвэр нь тухайн барилгын хувьд хэлбэр, өнгө үзэмжид чухал нөлөөлдөг. Дээврийн үндсэн үүрэг нь бороо усны алинд ч ус нэвтэрэхээргүй дээврийн хамгаалалтын сайтай хамгийн чухал юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих