tejeever-nohoi

Австрали улсад нохойгоо салхилуулахгүй бол торгуулна

Орчин цагт гэрийн тэжээвэр амьтдын эрх, үүрэг нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа тэжээвэр муур нохойн эрх ихээхэн яригдах болсон. Тэгвэл Австрали улсад тэжээвэр, ан амьтдын асаргааг сайжруулах шинэ хуулийн төсөл батлагдаад байна.

Энэ хуулинд зааснаар нохой тэжээгчид нохойгоо өдөрт багадаа нэг удаа салхинд гаргаагүй тохиолдолд 2700 америк долларын торгууль оногдуулах юм.

Өнгөрсөн пүрэв гарагт батлагдсан энэ хуулиар нохой тэжээгчид мөн нохойдоо хангалттай хоол унд өгөхгүй байх, үүр оромж барьж өгөөгүй тохиолдолд торгууль оногдуулахаар заажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих