osworiin-choloot-boh

Чөлөөт бөхийн 15 настнууд Тайванийг зорилоо

Чөлөөт бөхийн 15 хүртэлх (2004-2006 он) насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод болно.

Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх, Налайх дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцохоор Тайванийг зорив.

Тодруулбал, хөвгүүдийн 38 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ (Налайх), 48 кг-д Г.Болор-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 52 кг-д М.Толуй (Хасу-Мегастарс), 57 кг-д Н.Отгонбаяр (Дорноговь, Зүүнбаян тосгон), охидын 58 кг-д Б.Хоролгарав ( Хасу-Мегастарс), 62 кг-д А.Даваажаргал (Налайх, “Голомт” цогцолбор), 66 кг-д А.Бичигмаа (Дорноговь) нар хүч үзэх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих