choloot-boh-huuhdiin-sport-naadam-2019

Хүүхдийн спортын VI наадмын чөлөөт бөхийн төрөл СБД-ийнхэн түүчээлэв

Монголын хүүхдийн спортын VI наадмын чөлөөт бөхийн төрөл есдүгээр сарын 10-12-нд Батлан хамгаалах яамны “Алдар” Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн 20 аймаг (Баян-Өлгийгөөс бусад), Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн есөн дүүргийн 333 (эр 197, эм 136) тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв.

Сүүлийн өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 48, 55, 65, 80, 100, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаан боллоо.

Тэмцээнд оролцсон бүх аймаг, дүүргүүд ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд спортын мастер Ж.Баярхүү, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн тамирчид таван алт, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг дөрвөн алт, гурван хүрэл, Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай хоёр, гуравдугаар байрт оров. Сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн 10 тамирчин хүүхдин спортын наадамд дахин аваргаллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих