speed

Киану Ривз автобусанд зогсоогоороо замыг дуусгасан байна

Сан-Францискогоос Бербанк руу хөөрсөн онгоц ослын буулт хийхэд хүрч, улмаар зорчигчид зорьсон газар руугаа автобусаар зорчиход хүрчээ.

Маш олон цагийг автобусаар туулах болсон тул хүн бүр дургүй байсан ч өөр арга байсангүй. Харин тэдгээр зорчигчдын дунд алдарт жүжигчин Киану Ривз байжээ. Хүмүүс түүнийг онгоцны үйлчлэгчтэй ярьж байхад нь мэдсэн гэдэг.

Автобусанд хүмүүсийн дараа хамгийн сүүлд жүжигчин эр орж ирсэн гэдэг. Эхлээд хүмүүс гарын үсэг авч, зураг даруулаад Киану Ривзэд амсхийх зав өгсөнгүй. Харин дараа нь хажуугийн залуу холливуудын оддын талаар яриулахыг хүссэн байна. Түүний яриаг бүх хүмүүс сонсохын тулд түүний сууж байсан сандлыг тойрч зогсжээ. Жүжигчин сүүлдээ өөрөө автобусны урд хэсэг очиж зогсон сонирхолтой асуултуудад хариулт өгсөөр байжээ.

Нэгэнт яриа нь халсан Киану Ривз тоглосон кино, холливуудын оддын талаар, элдэв хөгжилтэй явдлын талаар олон зүйлийг ярьж өгсөн байна.  Тэрээр  ингэж ярьсаар ихэнх замыг зогсоогоороо туулсан байна.

Нэгэн хүн түүнээс та зогсоогоороо автобусанд ингэж удаан явж үзсэн үү гэхэд тэрээр “Тиймээ, Сандра Баллоктой хамт тоглосон киноны зураг авалтад автобусанд сарын турш байсан” хэмээжээ.

Мэдээж жүжигчин бүх тоглосон кинонуудынхаа талаар яривал автобус дэлхийг тойрох хэрэгтэй болох биз ээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих