canada

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Канадад айлчилж байна

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн тэргүүтэй Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны гишүүд 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийж байна.

ТНБД Г.Билгүүн Канад Улсын Хууль зүйн яамны Туслах дэд сайд Ларуи Врайттай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, тус яамны бодлого, гэр бүл-хүүхэд, судалгаа статитистикийн хэлтсийн хөтөлбөрүүдтэй танилцав. Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Бритиш Колумби мужийн ХЗЯ, Эрх зүйн мэдээллийн нийгэмлэг, Шүүхийн номын сан, мөн Канадын Цагдаагийн коллеж, Карлтоны их сургууль, Канадын олон улсын боловсролын товчоо, Онтариогийн эрх зүйн боловсролын сүлжээ зэрэг байгууллагуудтай уулзалт хийж, бүх нийтийн эрх зүйн боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих