16_03_45_17_19_Still001

Өвс нь олдохгүй учир махаар хооллохоор шийдсэн хонинууд

Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан байна.

Сумдын мал эмнэлгийн газраас ирсэн мэдээллээр бэлчээрийн доройтол хонь, мал уурагийн дутагдалд оруулж улмаар хулгана барьж идсэн байна. Хулгана идсэн хонь хордлогод орж үхсэн. Үхсэн хонийг шинжилж үзэхэд гэдэснээс нь 10 шахам хулгана гарч ирсэн тохиолдол гарсан гэжээ.

Сумын захриргаанаас бэлчээрээ сэлгэж нүүхийг малчдад зөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн онд тус аймгийн Мөрөн суманд нэг айлын хонин сүрэг хулгана барьж идсэн нь бүртгэгдэж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих