tomor-zam-achaa

Энэ оны эхний 10 сард төмөр замын ачаа, тээвэр 9.4 хувиар өсөв

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 10 сард 23.0 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.5 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.0 (9.4хувь) сая тонн, зорчигчид 304.1 (14.0хувь) мянгаар өссөн байна. Харин тээсэн ачаа 2019 оны 10 дугаар сард 2.6 сая тонн болж, өмнөх сараас 171.0 (7.0хувь) мянган тонн, зорчигчид 316.8 мянган хүн болж, өмнөх сараас 55.7 (21.4хувь) мянган хүнээр өссөн байна.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 2019 оны эхний 10 сард 82.9 хувь, барилгын материал 10.3 хувь, хар төмөр 1.4 хувь, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1.3 хувь, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.9 хувь, мод модон материал 0.6 хувь, үйлдвэрийн тоног төхөөрөмж 0.2 хувь, бусад бүтээгдэхүүн 2.5 хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хороноос мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих