holdson-vs

Хөлдсөн ‘ҮС’-ний тэмцээн боллоо

Канадын Юкон амралтын газар Олон улсын хөлдсөн үсний тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай аж. Уг тэмцээн тус амралтын газрын Такини халуун рашаанд зохион байгуулагдаж олон зуун хүн ирж оролцдог гэнэ.

Хөлдсөн үсний тэмцээнд оролцогчид Цельсийн 20 хэмийн хүйтэнд халуун рашаанд суунгаа үсээ хөлдөөдөг байна. Өвлийн хамгийн зугаатай наадмын нэг болсон хөлдсөн үсний тэмцээнд оролцогчид дэлхийн олон орноос ирсэн жуулчдаас ихэвчлэн бүрддэг. Шилдэг эрэгтэй болон эмэгтэй хөлдсөн үс, Шилдэг хөлдсөн үстнүүд,

Хамгийн бүтээлчээр хөлдөөсөн үс гэсэн төрлүүдээр явагдаж ялагч нь гуравдугаар сард тодордог. Ялагч тус бүр 750 ам.долларын шагнал авахын зэрэгцээ тусгай шагналд 30 хүнийг тодруулж Такини халуун рашаанаар үйлчлүүлэх 230 ам.долларын эрхийн бичгээр урамшуулдаг байна.

holdson-vs2

 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих