aild-owoljij-baisan-shuwuu

ХӨВСГӨЛ: Хүн шувуудыг айлын хашаанд тэжэээж байна

Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан 2 хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж асарч эхэллээ.

Шувуудын биеийн байдал хэвийн, бэртэж гэмтсэн болон шарх сорвигүй. Зан ааш тогтуун зөөлөн байна. Уг шувууд нь намар нисээгүй үлдэж Хөвсгөлийн БЦГ-ын Жанхай орчмоор Хөвсгөл нуурын эргээр үүрлэж байгаад нуур бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтсон үеэс үүрлэх боломжгүй болж идэш тэжээлгүй болсон учир нутгийн айл гэрийнхээ гадаа хашаанд тэжээж эхэлсэн байна.

Гадаа хүйтний эрч чангарч эхэлсэнтэй холбогдуулан уг 2 шувууг дулаан газар байрлуулах шаардлага гарсан учир нутгийн иргэд хамгаалалтын захиргаанд мэдэгдсний дагуу шувуудыг тээвэрлэж, дулаан байранд оруулан асарч эхлээд байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих