animation-1

Хүүхэлдэйн киноны аль нэг хэсэгт ӨӨР ДҮР байхыг анзаарч байсан уу?

Дэлхий дахинд хүүхэлдэйн кинонуудаараа алдартай “PIXAR” компани нэгэн сонирхолтой арга хэрэглэдэг аж. Энэ нь та нэг хүүхэлдэйн киноноос өөр хүүхэлдэйн киноны дүрийг харж болох юм. Энэ  санаа анх 2001 онд бүтээгдсэн “Monster inc” кинон дээр анх ашиглагджээ.

huuheldei-2

“Monster’s Inc” (2001) кинонд бидний сайн мэдэх немо загас гурван ч удаа харагдаж өнгөрдөг. “Finding Nemo” хоёр жилийн дараа буюу 2003 онд нээлтээ хийсэн.

huuheldei-3

Харин “Finding Nemo” кинонд шүдний эмчийн хүлээлгийн танхимд суугаа хүү “The Incredibles” (2004) киноны комик номыг уншиж байгаа нь харагдана

huuheldei-4

Мөн “Finding Nemo” дээр загаснууд шүдний эмчийн өрөөнөөс оргож буй хэсэгт “Cars” (2006) киноны Луиги зөрж өнгөрнө.

huuheldei-5

The Incredibles” (2004) киноноос “Cars 2” (2011) дээр гардаг “Doc Hudson” машиныг харж болно.

huuheldei-6

“Ratatouille” (2007) дээр Реми харх өрөө дамжин зугатах үед “Up” (2009) киноны Даг нохойны сүүдэр гарна.

huuheldei-7

Ratatouille”-ийн үргэлжлэл, “Your Friend the Rat” (2007) богино хэмжээний киноноос та “WALL-E” (2008)-г харах боломжтой

huuheldei

Харин WALL-E (2008)-г үзсэн гярхай үзэгчид WALL-E-ийн өрөөн дэх зурагтны хажууд “Up” (2009) киноны Карл Фредриксэний теннисний бөмбөгөн таягийг анзаарна.

huuheldei

Toy Story 3″ (2010) кинонд Андигийн өрөөний хананд “Cars 2” (2011)-д гардаг Финн МкМиссилийн зураг өлгөөтэй бий

huuheldei

Toy Story 3″ (2010) кинонд Андигийн өрөөний хананд “Cars 2” (2011)-д гардаг Финн МкМиссилийн зураг өлгөөтэй бий

huuheldei

“Cars 2” (2011) харин дараа жил нь нээлтээ хийх “Brave” киноны гэр бүлийн зураг бүхий хивстэй байна.

huuheldei

“Brave” (2012) үзэж байхдаа та шулмын модон тоглоомууд дундаас Салли мангасыг харах боломжтой. “Monsters University” кино 2013 онд нээлтээ хийсэн.

huuheldei

“Monsters University” (2013) дээр харин “The Good Dinosaur” (2015) киноны гол дүрийн үлэг гүрвэлийн тоглоомон хувилбар байлаа.

huuheldei

Харин “Toy Story That Time Forgot” (2014) богино хэмжээний кинонд Масоны тоглоомын өрөөний хана удахгүй нээлтээ хийх гурван ч киног нууцлаг дүрсэлсэн байв. “Inside Out” (2015), “Cars 3” (2017), “Coco” (2017).

huuheldei

2015 оны супер хит “Inside Out” (2015) кинонд гол дүрийн охин Райлигийн зүүдэн дунд “The Good Dinosaur”-ийн Форест Вүүдбаш, Арло харагдана. Уг киноны таван сарын дараа нээлтээ хийсэн билээ.

huuheldei

“Finding Dory” (2016) киноны ачааны машины жолоочийн баруун гар дээрх шархны лент дараа жил нь нээлтээ хийх Cars 3 (2017) киног бэлгэдэв.

huuheldei

“Cars 3” (2017) үзэж байх зуур тань “Coco” (2017) киноны Санта Сецилиа тосгон үзэгдээд өнгөрнө.

huuheldei

Эцэст нь “Coco” кино дотроос 2018 онд нээлтээ хийсэн “Incredibles 2” киноны постерийг олж харна гэж хэн санах билээ.

 

 

 

hvvheldei1

“Monster inc” (2003) кинонд “Toy story” киноны ковбой эмэгтэй байлаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих