EGYPT

Хүн ам ихтэй хотуудын ХӨӨХ гэмээр зурагнууд

Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт ордог. Тэр ч утгаараа бид олон сая оршин суугч нэг газар байх амьдралыг бид тийм ч сайн гадарладаггүй. Энэ газрууд машин бага хэрэглэдэг. Хүмүүс энд тэндгүй бужигнаж л байдаг байна. Монголд ийм гудмандаа хүртэл шахцалдаж явдаг газар хаа ч байхгүй.  Тийм болохоор тэнэгэр сайхан нутагтаа төрсөндөө бид азтай. Энэ зургууд дэлхийн хотжилт хүн амын төвлөрөлтэй холбоотой “Ройтерс” агентлагаас дэлхий нийтэд танилцуулсан зургууд юм.

EGYPT

Нарны аймгийн гурав дахь гараг буюу Дэлхийн хүн ам 2011 оны 11-р сард долоон тэрбумд хүрлээ. Хүн ам төвлөрнө, хотжино гэдэг юу байдгийг бид тэр бүр сайн төсөөлж чаддаггүй. Зураг дээр Египет улсын нийслэл Каир хот онгоцноос нэг иймэрхүү харагддаг юм байна.

NIGERIA

Дэлхийн хүн амын тоо нэмэгдэхэд хөгжиж яваа орнууд голлох үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрч байгаа 2011 онд дэлхий дээр 135 сая хүн төрж, 57 сая хүн нас барна. Зураг дээр Нигерийн Лагос хотын зам дээр тавьсан явган хүний гарцаар гарч байгаа хүн.

PHILIPPINES

Тавин жилийн тэртээд дэлхий дээр ердөө 3,5 тэрбум хүн амьдарч байлаа. Энэ бол хэдэн мянган жилийн явцад дэлхийн хүн амын тоо өдий зэрэгт хүрсэн нь тэр байв. Гэтэл ердөө тавин жилийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Хүн амын ийм өсөлтийн шалтгааны мэргэжилтнүүд демограф шилжилт гэж нэрлэдэг ажээ. Энэ демограф шилжилт гэдэг нь өндөр төрөлт ба өндөр нас баралттай нийгэм нь эдийн засгийн хөгжлийн явцад бага төрөлт ба бага нас баралттай нийгэм болон хувирах үйл явц юм байна. Зураг дээр Филиппиний нийслэл Манилагийн Тондо нэртэй газар хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд.

GERMANY

Хятад 1,35 тэрбум хүн, Энэтхэг 1,24 тэрбум хүн амтайгаараа хамгийн их хүн амтай арван орныг тэргүүлдэг. Энэ арвын дотор өндөр хөгжилтэй улсуудаас Орос, АНУ, Япон гэсэн гурван улс ордог. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол ойрын 40 жилийн дотор хүн амын нэмэлт өсөлт 2 тэрбум болсноор дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх ажээ. Зураг дээр Балтийн тэнгист, Германы Любек хотын хажууд байдаг Травемунде амралтын газрын наран шарлагын газар тухлаж байгаа хүмүүс.

CHINA

Хүн амын нэмэлт өсөлтийн дийлэнх хувь нь Африкийн улсуудад ноогдох аж. Гэтэл 7 тэрбум хүмүүсийн идэж хэрэглэж байгаа зүйлсийг байгаль дэлхий нөхөж гүйцэхгүй байгаа юм. Энэ бол хүн амын тоо хэт олшрохын хамгийн том асуудал юм. Зураг дээр хятадууд Дайинг тойрогт байдаг давстай устай аквапаркт амарч байгаа нь.

KOREA-NORTH/

Байгаль дэлхийгээс нэг жилийн дотор нөхөн сэргээж чадахаас илүү хэмжээний нөөцийг хүн төрөлхтөн хэрэглэж эхлэх агшныг “Экологийн өрийн өдөр” гэж нэрлэдэг. Ийм нэршлийг Global Footprint Network (GFN) байгууллага анхлан гаргаж тийм өдрийг тооцсоор ирсэн. Гэтэл 2001 оноос эхлэн энэхүү өрийн өдөр нь өмнөх жилийнхээсээ гурван өдрийн өмнө эхэлдэг хандлагатай болоод байгаа юм байна. Зураг дээр Хойд Солонгосын оршин суугид хятадын жуулчдын онгоцыг ажиглаж байгаа нь

INDIA-URBANISATION/

НҮБ-ын эдийн засаг ба нийгмийн асуудал хариуцсан департаментийн хүн амын суурьшлын хэлтсийн тооцож байгаагаар 2100 он гэхэд дэлхийн хүн амын тоо 10 тэрбумыг давах аж. Харин цөөнгүй тооны судлаачид нь энэ зууны дунд үе гэхэд дэлхийн хүн амын тоо 10 тэрбумд хүрнэ гэж үзжээ. Гэтэл зарим нь хүн амын өсөлт гарцаагүй зогсоод буцах үзэгдэл эхэлсэн гэж үзэж байна. Зураг дээр Мумбай хотын ядуусын хорооллын цаагуур баригдсан орон сууцны байрууд.

BANGLADESH

Бангладешийн нийслэл Дака хотоос зорчигчдоо дааж ядсан галт тэрэг хөдөлж байгаа нь. Бангладеш нь хүн амынхаа тоогоор дэлхийд 7-р бичигддэг.

BANGLADESH

Бангладешийн нийслэл Дака хотын рикша нар. Дака хотод өдөр болгон 300 мянган рикша ажилладаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих