cri_000000398489

Хамгийн сонирхолтой АРВАН шорон /үргэлжлэл/

6. Норвеги: Эко шорон

60fad83a-67c7-4241-b527-87290b932552

Осло хотоос 75 км – т байдаг Бастой арлын шорон нь дэлхийн анхны эко хорих газар юм. Эндэхийн хараа хяналт бусад шоронгоос харьцангуй сул байдаг бөгөөд 115 хоригдлыг засан хүмүүжүүлдэг. Тэд чөлөөт цагаараа морь унах, загасанд явах, теннис тоглохоос гадна хоол хийж сурдаг. Нарны энергийг ашиглаж хоол хүнсээ хийдэг энэ шоронг хамгийн амттай хоолтой нь гэдэг. Хоригдлуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлдэг.

7.  Испани: Гэр бүлийн шорон

cri_000000398489

Хүний эрхийг дээдэлсэн хамгийн тухтай, гэр бүлд зориулсан шорон Испаний Аранхуэз хотод байдаг. Хоригдлуудад хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг бөгөөд Диснейн хүүхэлдэйн баатруудаар чимэглэсэн өрөө, тоглоомын талбай зэрэг олон зүйл бий. Шоронгоос авч хэрэгжүүлж буй энэ хэлбэр нь гэмт хэрэгтнүүдэд эцэг эх байх үүрэг хариуцлагыг нь дахин төлөвшүүлж байгаа хэрэг юм. Мадридаас 40 км – т байдаг шоронд гэр бүлд зориулсан 36 камер байдаг бөгөөд ихэнх хоригдол нь Латин Америкчууд байдаг.Хүний эрхийг дээдэлсэн хамгийн тухтай, гэр бүлд зориулсан шорон Испаний Аранхуэз хотод байдаг. Хоригдлуудад хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг бөгөөд Диснейн хүүхэлдэйн баатруудаар чимэглэсэн өрөө, тоглоомын талбай зэрэг олон зүйл бий. Шоронгоос авч хэрэгжүүлж буй энэ хэлбэр нь гэмт хэрэгтнүүдэд эцэг эх байх үүрэг хариуцлагыг нь дахин төлөвшүүлж байгаа хэрэг юм. Мадридаас 40 км – т байдаг шоронд гэр бүлд зориулсан 36 камер байдаг бөгөөд ихэнх хоригдол нь Латин Америкчууд байдаг.

8. ОХУ: Хамгийн олон хоригдолтой шорон

aee82845-49fa-43ac-aa47-e8b28a43d625


Дэлхийн хамгийн олон хоригдолтой шорон гэдгээрээ танигдсан энэ газар 3000 орчим хоригдлыг хүмүүжүүлэх боломжтой ч бодит байдал дээр 10.000 хол давжээ. Кресты шоронгийн барилга нь 1730-аад онд дарсны агуулахын зориулалтаар ашиглагдаж байсан юм. Шоронд хоригдол нь 15 мин л усанд орох шахуу хуваарьтай бөгөөд зай талбай багатай орчинд чихэлдэж шахцалдсаар нэг юм ялаа дуусгана. Владимир Путин 2006 онд энэ шоронг Санк Петербургээс нүүлгэж шоронгийн
шинэ барилга бариулна гэж байсан ч сураг тасарчээ.

9. Австри: Таван одтой шорон

ff512a2e-a6f3-479c-b54f-069bc36cb899

Леобен хотод байдаг таван одтой энэ шоронг 2004 онд нээсэн бөгөөд 205 камертай шоронд хүн бүр тэгш эрхтэй, бас эрх чөлөөтэй. Гэмт хэрэг үйлдсэн ч хүний эрхийг дээдэлдэг гэсэн утгаараа хамгийн тохилог шоронг бүтээн байгуулжээ.

10. Мексик: Хамгийн амгалан шорон

42fd8073-355b-4987-84ee-fb0905246954

Мексикийн Четумаль шоронд 10 гаруй жилийн турш ганц ч хоригдол нь үймээн самуун дэгдээгээгүй хамгийн нам гүм, амгалан шорон ажээ. Хэдий тийм ч огт маргаангүй байна гэж үгүй. Хэрвээ ямар нэг асуудал гарвал тэд боксын тусламжтайгаар шийддэг юм. Ингээд хоёр раунд боксдоод л аливаа асуудлаа шийдчихдэг гэнэ. Шоронд ял эдлээд суллагдах гэж байгаа хүмүүсийн олонх нь шоронгоосоо явмааргүй байна гэж гомдоллодог. Учир нь энд өглөөний амтат зоог, соёлын төрөл бүрийн сургалт хичээл явагдахын зэрэгцээ шоронгийн гаднах нийгмээс илүү хялбар амьдрал энд бий юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих