bugiin-ewer

Халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж, бахардааж хөнөөсөн ЗӨРЧИЛ гарчээ

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах, эвэр түүхий эдийг худалдаж авах зөрчил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хайрхандулаан, Бүрд сумдад гарсныг орон нутгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Халиун бугыг хууль бусаар агнавал экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих