jack

“Төрсөн эгч ээ” хэмээн бодож явтал ЭЭЖ нь байжээ

Холливүдийн хамгийн алдартай мөн хамгийн амжилттай жүжигчдийн нэг бол “Оскар”-т 12 удаа нэр дэвшиж, гурван удаа гардсан Жек Николсон билээ.

Тэр залуудаа MGM студийн жирийн нэг ажилчин байж. Продюсер Жо Пастернак түүнийг анзаарч, жүжигчний замнал руу хөтөлжээ. 1974 онд Жек Николсон шаггүй нэрд гарчихсан жүжигчин болохдоо 37 настай байжээ. Гэтэл түүнийг гүнзгий балмагдалд автуулсан нэгэн нууцыг олж мэдсэн байна.

“Time” сэтгүүлийн нэгэн сэтгүүлч Жекийн хувийн амьдралын том нууцыг задлан нийтэлжээ. Нууцын гол утга нь “Түүний төрсөн эгч гэгддэг Жун бол үнэндээ төрсөн ээж нь..” гэж.

Жек үүнд итгэж ч чадахгүй байсан ч өөр нэг эгч Лоррейн нь энэ нийтлэлийг үнэн гэдгийг баталжээ. Гэхдээ дахиад л нэг нууц үлдсэн нь “Хэн тэгвэл Жекийн аав юм бэ?” гэдэг асуулт. Харамсалтай нь ээж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тул энэ нууцыг түүнд тайлж хэлэх хүн үлдээгүй юм.

Жун 16 настайдаа Жекийг төрүүлсэн тул олон нийтийн доромжлол гоочлолоос охиноо хамгаалах гэсэндээ аав ээж хоёр нь ач Жекийгээ отгон хүүгээ гэж ойлгуулж, өсгөжээ. Ингээд 37 насны нэг л өдөр төрсөн аав ээж нь гэнэт түүний өвөө эмээ болж хувирсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих