amid-er

Түүнийг дөчин жилийн өмнө оршуулсан

Түүний нэрийг Жозеф Гузи гэдэг. Тэрээр одоо 85 нас хүрч яваа. Гэхдээ тэр оршуулах ёслолоо 45 жилийн өмнө хийсэн.

Жозеф Гузи эхнэртэйгээ зөгийн аж ахуй эрхэлдэг нэгэн байлаа. Зөгийн бал үйлдвэрлэж олсон мөнгөөрөө амь зуудаг гэсэн үг. Гэхдээ тэр залуугаасаа эмнэлгийн хараа хяналтанд байсан гэж болно. Учир нь тэрээр зүрхний шигдээс өвчтэй. Эмч нар түүнийг удаан амьдрах нь эргэлзээтэй гэж үздэг байв.

Нэгэн удаа тэрээр зөгийн аж ахуйгаагаа шалгаж яваад ухаан алджээ. Эхнэр нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэхэд түүний зүрх цохилохгүй, бие нь хөрсөн байсан учир өөд болсон гэжээ. Түүнийг оршуулах ёслол явагдаж авсанд нь оруулахад эхнэр нь бугуйн цагийг нь тайлж явуулхыг хүссэн байна. Бугуйн цагийг тайлж байх явцад зүрхний цохилт цохилж байгаа нь мэдэгдсэн гэдэг.

Ийнхүү тэрээр эргэн ухаан орж өдийг хүртэл амьд яваа юм. Тэрээр зүрхний шигдээс өвчинд зөгийн бал их тустай гэдгийг нотолж өөрийн зөгийн балаа сурталчилдаг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих