1_8-fgvBPAFgPpbbr-YwD9Xw

Трамп өдөрт 23 удаа худлаа ярьдаг

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн тэргүүний албанд орсноосоо хойш 827 хонохдоо 10 мянган удаа худал, бусдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэдгийг “The Washington Post” сонин тооцоолон гаргажээ. Трамп 5000 удаа худал хэлэхийн тулд 601 өдөр (дунджаар өдөрт найман худал мэдээлэл) зарцуулсан бол дараагийн 5000 худал мэдээллээ ердөө 226 хоногт (өдөрт 23 худал мэдээлэл) хийсэн байна.

Худал ярих хурд нь гэнэт ийм өссөн нь сүүлийн үед Трамп Конгрессийн сонгууль, шатдаун, 2016 оны сонгуульд ОХУ нөлөөлсөн эсэх талаар хийсэн Ерөнхий прокурорын илтгэлийн үеэр маш олон хурал цуглаанд оролцсонтой холбон тайлбарлаж болно. Мөн Мексикийн хил дээр барих ханын талаар маш олон удаа худал мэдээлэл өгч байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих