Avengers-Endgame-Titanic-James-Cameron-Congratulations

 “Титаник”-ыг усанд нь живүүлсэн “Авенжерс”

Уолт Диснэйн “Марвел” студийн дэлхийг шуугиулж буй уран бүтээл болох “Avengers End Game” кино ертөнцийн олон рекордыг шинэчлээд байгаа билээ.

Тэд саяхан ашиг орлогоороо найруулагч Жэймс Камероны алдарт “Титаник” киног ардаа орхисон юм. Үүний дараа Авенжерсийн лого Титаникыг живүүлж байгаа зураг интернэт орчин таржээ. Жэймс Камерон сошиал хуудсаараа дамжуулан:

Кэвин болон Марвелийн бүх хүмүүст. Жинхэнэ Титаникийг мөсөн уул живүүлсэн. Харин миний Титаникийг Авенжерс живүүллээ. “Lightstorm Entertainment”-ийнхан бүгдээрээ та бүхний гайхамшигтай амжилтад баяр хүргэж байна. Та бүхэн киноны салбар амьд, сайн байгааг харуулаад зогсохгүй, улам том болж байгааг харууллаа” хэмээн бичжээ.

Өмнө нь Камерон Авенжерсийн талаар таагүй үг хэлж байсан удаатай бол энэ удаа баяр хүргэсэн нь сайшаалтай юм. Түүний хэлснээр киноны бизнес цэцэглэн хөгжиж байгааг Авенжерсийн амжилт харуулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих