park_vs

Сугалаагаар саятан болсон ч амьдрал нь сүйрчээ

Шотландын Эдинбург хотын иргэн Жейн Парк 2013 онд 17 настайдаа сугалаагаар 1 сая фунт стерлинг хожсон азтан. Жейн тэр дороо л мөнгөө үрж эхэлсэн. Үнэтэй машин, байр авч, гадаадаар аялан, хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон.

 

Гэвч мөнгө түүнд аз жаргал авчирсангүй. Аав, ээжтэйгээ муудалцаж, найз залуугаасаа ч салжээ.

Энэ жил 23 настай Жейн саяхан твиттертээ “Юу ч хийхгүй байсаар байгаад би их ядарлаа. Үнэтэй хувцас, амралт зугаалганаас залхаж байна. Ажилд ормоор байна. Залхуурч хэвтсэнээс завгүй ажиллаж байсан нь дээр юм байна” гэж бичжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих