Ariutgah-tohooromj

САЙН МЭДЭЭ: Завхан аймаг риутгагч төхөөрөмжтэй боллоо

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Г.Маналжав, Шуурхай авто машины жолооч ахлагч Б.Балдандорж нар ариутгалын төхөөрөмжийг хийлээ. Ариутгагч төхөөрөмж нь таван минутанд 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн автомашиныг хоёр хажуу тал, дээд доод, араас нь мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалтай юм.

~Завхан аймаг риутгагч төхөөрөмжтэй боллоо~

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих