05f289_putin_falls_x974

Путин хивсэнд тээгэлдэж унав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр Оросын хоккейн одуудтай хамт мөсөн талбайд гарч, үзүүлэх тоглолт хийдэг уламжлалтай.

Өчигдөр буюу Баасан гарагт тэр ээлжит тоглолтоо Сочи хотод үзүүлсэн юм. Энэ үеэр Путин мөсөн талбайг тойрон фэнүүдтэйгээ мэндчилж явахдаа талбайн захад дэвссэн хивсэнд бүдэрч унасан байна.

Түүний ард гулгаж байсан тамирчид ерөнхийлөгчийнхөө замд хивс байгааг анхааруулах гэсэн боловч зогсоож амжаагүй юм. Харуулдаж унасан Путин түргэхэн босоод цааш үргэлжлүүлэн гулгасан байна.

Энэ жилийн тоглолтын үеэр ОХУ-ын 66 настай ерөнхийлөгч найман гоол хийж, үзэгчдийг баясгажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих