Noiton-mod-hulgai-01

Нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг нйэмэгдэж байна!

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг өдөр бүр бүртгэгдэж байна.

Бат-өлзий сумын 3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт Экологийн цагдаа нар тогтмол эргүүл хяналт шалгалт зохион байгуулж байна. Энэхүү хяналт шалгалтаар Бат-Өлзий сумын 3-р багийн иргэн Г тусгай хамгаалалттай газраас хууль бусаар нойтон мод огтлон 200 ширхэг хананы цуулбар бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Хууль бусаар мод огтлох гэмт үйлдэлд дараах хариуцлага тооцно. Үүнд: 

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас #долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих