Канадад “номон гол” болов

Канад улсын Торонто хотод “номон гол” нэртэй арга хэмжээ болов.  Торонто хотын Хагермэн гудамж бол машины хөдөлгөөн, хүмүүсийн шуугилдаан тасардаггүй газар юм.

Энэ гудмыг нэг шөнө ч гэсэн чимээгүй байлгахыг хүсдэг хүмүүс энэ арга хэмжээг зохиожээ. Гудманд 10,000 гаруй номыг эгнүүлэн тавьсан байна. Эдгээр номыг 50 гаруй хүмүүс 12 хоногийн турш цуглуулжээ.

Хүмүүс энд олноор цуглан зургаа авхуулж, ном уншсан байна. Удалгүй хүмүүст номнуудыг авч явхыг зөвшөөрчээ.  Өглөө гэхэд тэр гудам нэг ч номгүй болсон байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих