news_82959_1

Италид нэг байшинг нэг еврогоор зарахаар болжээ

Италийн Сицил бол эртний хотуудын нэг. Энэ хотын нэгэн асуудал бол хаягдаж муудсан эртний байшингууд болжээ. Байшингийн эзэд бүгд улсын банкны барьцаанд тавиад өөр газар амьдрах болсон байна.

Тиймээс хотын эрх баригчид хаягдсан байшин бүрийг нэг еврогоор худалдахаар  болсныг “Сан” сонинд мэдээлжээ.  Худалдан авах хүн  нэг жилийн хугацаанд байшин барилгыг засварлах үүрэгтэй бөгөөд эс бөгөөс 7000 орчим еврогийн  баталгааны мөнгөө алдана гэдгийг мэдээлж байна.

Ойрын үед бас  400 үл хөдлөх объектыг дуудлага худалдаанд тавихаар төлөвлөж байгааг  мөн  дурджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих