David-Beckham-does-some-last-minute-Christmas-shopping-in-London-in-£225000-Aston-Martin

Дэвид Бекхэм жолоо барих эрхээ зургаан сараар хасуулжээ

Их Британийн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм жолооны ард суух эрхээ хагас жилээр хасуулсан тухай CNN мэдээлжээ. 

Энэ жил 43 настай Бекхэм өмнө нь таван удаа зөрчил гаргасан байсан ба энэ удаагийнх зургаа дахь нь болсноор хуулийн дагуу жолоо барих эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлсэн тухай Лондон хотын шүүх мэдэгджээ. Өмнөх зөрчлүүд нь ихэвчлэн хурд хэтрүүлсэн байгаа юм.

Манчестер Юнайтед багт тоглож байсан Английн хөлбөмөгчин Bentley загварын машинаа унаж явахдаа урдах замаа харалгүй гар утас руугаа анхаарлаа төвлөрүүлэн явж байсанд олон нийтийн зүгээс удаа дараа гомдол гаргасан байна. 

Гэвч домогт хөлбөмбөгчний өмгөөлөгч Геррард Тайрелл өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон үйл явдлын талаар үйлчлүүлэгч нь огт санахгүй байгааг мэдэгдсэн байна. Тэрээр хөлбөмбөг сонирхогчдын хайртай тамирчин байсан ч спортоо орхин бизнес хийх болсон. Одоогоор Флоридагийн Майамид 25 дахь MLS буюу Америкийн хөлбөмбөгийн тэргүүн лигийн эрхийг авчрахаар ажиллаж байгаа юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих